“ИД ШИДИЙН ОРОН-ХЭНТИЙ” ХХХТ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАА

“Ид шидийн орон-Хэнтий” ХХХТ-н сургалт, клубийн үйл ажиллагаанд хамрагдаж буй хүүхдүүдийн дундах нийтлэг өвчлөл, халдварт өвчний эрсдэлийг тодорхойлох, түүнийг бууруулахад чиглэн нэн шаардлагатай 8 эмчийн үзлэгийг нэг дор өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулж эрүүл мэндийн үзлэгт хамруулан, шаардлагатай тохиолдолд эмчилгээ зааж, асран хамгаалагч болон хүүхэд бүрд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 16-17ны өдрүүдэд зохион байгуулагдсан “MAGIC НЯНКА” өдөрлөгт Ид шидийн орон Хэнтий ХХХТ, Ариг өргөжих ТББ-тай хамтран Эрүүл мэндийн газар хамтран ажиллаа. Тус өдөрлөгт хамрагдсан 180 гаруй хүүхдэд “Шүд угаах зөв дараалал”, “Гарын эрүүл ахуй”, “Эрүүл хооллолт” зэрэг сэдвийн хүрээнд мэдээ мэдээлэл хүргэлээ.

НИЙТЭЛСЭН: 2024-11-18 16:00:00