ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙГ МЭДЛЭГЭЭР ХАНГАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлогод нэн шаардлагатай вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Эрүүл Мэндийн Сайдын 2021 оны А/360 дугаар тушаал “Хавдрын эсрэг арга хэмжээний төлөвлөгөө”, 2022 оны А/528 дугаар тушаалаар баталсан “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө”-нд Хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг товлолын дархлаажуулалтад нэвтрүүлж уг вирусийн халдварын шалтгаант хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах зорилтыг дэвшүүлсэн. Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан “Хүний папилома вирус гэж юу?”, “Умайн хүзүүн хорт хавдрын өнөөгийн байдал, түүнээс хэрхэн сэргийлэх вэ?, “ХПВ-ийн эсрэг дархлаажуулалт” зэрэг сэдвийн хүрээнд Аймгийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 5-н сургуулийн 6 дугаар ангийн сурагчдын нийт 231 эцэг эх асран хамгаалагч нарт сургалт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.

НИЙТЭЛСЭН: 2024-11-28 15:00:00