“ЖИРЭМСЭН, ТӨРӨХ, ТӨРСНИЙ ДАРААХ ҮЕД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ХЯНАЛТЫН ТОВЛОЛ , ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ЦАХИМ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хурлаар Эрүүл мэндийн сайдын А/292 тоот тушаалын хэрэгжилт, төрөх насны эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын явцад тулгамдаж буй асуудлууд, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт анхаарч ажиллах чиглэлээр ЭМГ-ын дарга, эх барихын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө зөвлөмж өгч, удирдлага аргазүйгээр хангаж цаашид сайжруулж ажиллах хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ.

НИЙТЭЛСЭН: 2025-02-06 02:49:41