"ЭРҮҮЛ ЭХЭЭС ЭРҮҮЛ НЯРАЙ" СУРГАЛТ БОР-ӨНДӨР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт тусгагдсан " Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих" арга хэмжээний хүрээнд БОР-ӨНДӨР сумын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар Эх хүүхдийн чиглэлээр баримталж буй бодлого, эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдол,   Жирэмсний хяналт гэж юу вэ, дутуу төрөлт, нярайн асаргаа, нярайн шарлалт, хүүхдийн эндэгдлийн шалтгааныг бууруулахад эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо,  эх хүүхдийн хооллолт, охидын эрүүл мэндийн зэрэг сэдвүүдээр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож байна.

Сургалтад нөхөн үржихүйн насны 57, өсвөр насны 120 гаруй охид, нийт 170 гаруй эмэгтэйчүүд хамрагдлаа. Дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Аймгийн ИТХурлын төлөөлөгч С.Отгонцэцэг, Х.Галбадрах, СЗДТГазар, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, хамт олонд баярлалаа.

НИЙТЭЛСЭН: 2025-04-24 03:25:30