"ЭРҮҮЛ ЭХЭЭС ЭРҮҮЛ НЯРАЙ" СУРГАЛТ ГАЛШАР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан " Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих" арга хэмжээний хүрээнд ГАЛШАР сумын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар Эх хүүхдийн чиглэлээр баримталж буй бодлого, эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдол, Жирэмсний хяналт гэж юу вэ, дутуу төрөлт, нярайн асаргаа, нярайн шарлалт, хүүхдийн эндэгдлийн шалтгааныг бууруулахад эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо, эх хүүхдийн хооллолт, охидын эрүүл мэндийн зэрэг сэдвүүдээр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож байна.

Жирэмсний хяналтад байдаг эмэгтэйчүүдээ 100% хамрагдуулсан ЭМТөвийн эмч, мэргэжилтнүүддээ баярлалаа, ажлын амжилт хүсье !

Хамтран ажилласан Галшар сумын ИТХ-ын дарга Г.Чинзориг, Сумын ЗДТГазар, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, хамт олонд талархлаа

НИЙТЭЛСЭН: 2025-04-30 02:18:36

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0