Эрүүл мэндийн газраас 2025 оныг “ЁС ЗҮЙГ ДЭЭДЭЛЖ – ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭХ” жил болгон зарлан тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүний хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах, стандартад суурилсан менежментийн тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлэх, хадгалах, тасралтгүй сайжруулахад шаардагдах мэдлэг, ур чадварыг олгож чанарын багийн гишүүдийг чадавхжуулах зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ ” сэдэвт танхимын сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Эрүүл мэндийн газарт зохион байгуулж байна.
Сургалтад ЭМГазар, АНЭ-ийн чанарын алба, УАУНЭ, хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, ажилчдын төлөөлөл, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн чанарын багийн гишүүдээс бүрдсэн 115 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож байна..JPG)


