22025 оны 05 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Баруун бүсийн Мөрөн, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Цэнхэрмандал суманд Эрүүл мэндийн газраас дараах чиглэлүүдээр ажиллаа.
Үүнд:
Эрүүл мэндийн газрын даргын баталсан “Мөрөн, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Цэнхэрмандал сумдын эрүүл мэндийн төвийн магадлан итгэмжлэлийн явцын хяналт, үнэлгээний удирдамж”-ийн хүрээнд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангуулах, тусламж үйлчилгээнд мөрдөгдөж буй стандарт, холбогдох тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж мэргэжил арга зүйгээр хангаж тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор холбогдох мэргэжилтэнгүүд хамтран тус эрүүл мэндийн төвүүдэд ажиллаа.
Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Дэлгэрхаан сум болон Хэрлэнбаян-Улаан тосгоны эрүүл мэндийн байгууллагуудад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-ын дагуу төлөвлөгөөт хянал шалгалтыг хийж, холбогдох шийдвэр гаргах, эрсдэлийг бууруулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх удирдамж”-ийн хүрээнд Мөрөн, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Цэнхэрмандал сумын ЭМТөвд дархлаажуулалтын нөхцөл байдлын үнэлгээ, дэмжлэгт хяналтаар ажиллаж, Тус сумдын ЕБС-ийн багш ажилчид, 5-8 дугаар ангийн хүүхэдтэй эцэг эх асран хамгаалагч нар, 11-13 насны хүүхдүүдэд сургалт сурталчилгаа нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.





