Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисст ажиллах орон тооны бус шинжээч сонгон шалгаруулж авна
2022.03.09
Тавигдах шаардлага:
-
Эмч, эм зүйч, эм судлаач, тархвар судлаач, эрүүл ахуйч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, эмнэлзүйн эмгэг судлаач мэргэжилтэй байх
-
Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой
-
Мэргэжлээрээ тасралтгүй 10-аас доошгүй жил ажилласан
-
Эрүүл мэндийн байгууллагын болон эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бодис, оношлуур, лабораторийн урвалж, протезийн үйлдвэр, ханган нийлүүлэх, худалдах байгууллагын бүтэц үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх ажлын дадлага, туршлагатай
-
Ашиг сонирхолын болон ёс зүйн зөрчилгүй
-
Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
-
Шинжээч өөрийн нэр дээр тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх
-
Хууль, эрх зүйн мэдлэгтэй, бичиг баримт боловсруулах, хариуцлага хүлээх чадвартай
Бүрдүүлэх материал:
-
Шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл
-
Төрийн албан хаагчийн 1-р маягт анкет
-
Ажиллаж буй байгууллагын болон мэргэжлийн нийгэмлэг, холбооны тодорхойлолт, ажил эрхлээгүй болон тэтгэвэрт гарсан бол харъяалагдах мэргэжлийн нийгэмлэг, холбооны тодорхойлолт
-
Иргэний үнэмлэхний хуулбар
-
Мэргэжлийн диплом, зэргийн үнэмлэхний хуулбар
-
Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилд холбогдоогүй талаарх ажиллаж буй байгууллагын тодорхойлолт
-
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл тодорхойлолт
Материал хүлээн авах: 2022.03.09-2022.03.23 хүртэл ЭМГазрын 2 давхао 201 тоот өрөө
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар