“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн гуравласан хяналт” сургалт, зөвлөгөөн

“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн гуравласан хяналт” сургалт, зөвлөгөөн 2018 оны 12 сарын 4-нд 22 сум тосгоны Засаг дарга, сумын ЗДТГазрын нийгмийн бодлогын түшмэл, өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нарын нийт 50 гаруй хүн хамруулан амжилттай зохион байгуулагдлаа.Монгол улсын тогтвортой хөгжлийн эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сумын Засаг дарга, сумын ЭМТөвийн дарга, Эрүүл мэндийн газар хамтран “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн гуравласан хяналт”-ын механизмыг нэвтрүүлэн ажиллаж байна. Гуравласан хяналтыг хийснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хяналтанд хэнийг ч орхигдуулахгүй зарчмыг хэрэгжүүлэн нөхөн үржихүйн болон эх, хүүхдийн сэргийлж болох өвчлөл эндэгдлийг бууруулахад оршино.

 

НИЙТЭЛСЭН: 2018-12-04 02:27:51